WorldЭдийн засагОнцлохОрон нутаг

Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүллээ

Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдлээ. МҮХАҮТ болон Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоотой хамтарсан Увс аймагт чацаргана тариалагчдын нэмүү өртгийн сүлжээ бий болгох хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 11 дүгээр сараас Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг эрчимжүүлсэн.

МҮХАҮТ-ын зүгээс Увсын чацарганын лабораторийн шинжилгээ, баримт бичигт засвар өөрчлөлтийг хийх зэргээр хувийн хэвшилтэй хамтран ажилласан юм.

Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнээр Европын Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх, түүнийг зогсоох зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн орон нутгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх, тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих, байгаль орчин, цаг уураас шалтгаалсан онцлог амт, чанарыг хадгалах, цаашлаад аялал жуулчлалын шинэ суваг бий болох, хэрэглэгч худалдан авагчид чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг давуу талтай.

Анх 2016 онд Увсын чацаргана газар зүйн заалтыг Оюуны өмчийн газар, Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэг, Франц Улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн. 2019 оноос Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо, Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны SEQUA төслийн баг хамт олон үргэлжлүүлэн ажиллаж, дээрх үр дүнд хүрлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close