Уул уурхайБоловсролОнцлох

Их сургуулийн цогцолбор төсөл хамтран хэрэгжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг үзэглэлээ. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургуулийг уул уурхай технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажил хийгдэнэ. ШУТИС-ийн 3 хөтөлбөрийг Эрдэнэт цогцолбор дээд сургуульд нутагшуулж, тухайн 3 хөтөлбөрөөр мэргэжилтэн давхардуулан бэлтгэхгүй байна гэж салбарын сайд хэлэв. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ШУТИС-ын харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль нь 1975 оноос хойш 8000 гаруй мэрргэжилтэй ажилтан, 462 техникч, 2100 гаруй дипломын болон бакалаврын зэрэгтэй инженер бэлтгэжээ. Тус сургууль нь  голч дүн 3,2-оос дээш дүнтэй төгсөгчдөө Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж олгодог цорын ганц сургууль юм.  

Өнгөрсөн жилийн төгсөгчдөөс 5 оюутан үйлдвэрт ажилд орсон байна. Сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн анхдагч байх, ирэх намраас Кембриджийн хөтөлбөр сургалт явуулж эхлэх тухайгаа танилцууллаа. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close