“Хангарьд” багийн хоккейчид тэргүүллээ
Монголын Хоккейн холбооны 2021-2022 оны лигийн 1, 2-р тойргийн тэмцээн Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт болж, дүнгээ гаргалаа. Тэмцээнд Хангарьд, Багануур, Дархан, Шарын гол, Билэгтхүү, Бласт багийн 120 гаруй тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорьсноос хоёр тэмцээний нийлбэр дүнгээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” баг тэргүүн байр эзэллээ.
Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн засварчин, хоккейн спортын Олон улсын хэмжээний мастер Б. Цэрэнбалжир, “Шилдэг хамгаалагч”-аар Засвар угсралтын цехийн тоног төхөөрөмжийн засварчин, хоккейн спортын мастер Э.Энхсүх нар шалгарав.
Ийнхүү Хангарьд клубийн хоккейчид энэ оны 2 дугаар сарын 10-14-нд Улаанбаатар хотын Мөсөн өргөөнд болох Монголын Хоккейн холбооны 2021-2022 оны шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. Эхний хоёр тэмцээний шилдэг дөрвөн баг шигшээ тэмцээнд оролцох юм.
Я.Энхтуяа