Энэ сарын 14-ний баасан гарагт Брюсселийн метроны буудал руу ойртож явсан галт тэрэг рүү нэгэн эмэгтэйг түлхэж, амь насыг хөнөөхийг завдсан эрэгтэйг саатуулжээ.
Тухайн үед жолооч яаралтай тоормосыг цагаа олж татаж чадсанаар өнөөх эмэгтэй арайхийн амьд үлдсэн байна. Мөн метронд зорчиж явсан нэг ч зорчигч гэмтэж бэртээгүй аж.
Халдлага үйлдсэн этгээд төмөр зам дагуу зугтсан боловч хэдхэн минутын дараа саатуулсан байна. Сэжигтнийг хүний амь насыг хөнөөхөөр завдсан хэргээр яллагдагчаар татсан ба одоогоор хэргийн сэдэл юу болохыг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Т.Гэгээ