Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клубээс өнгөрөгч баасан гарагт 2021 оны ажлаа тайлагнаж, энэ онд хийх ажлын ерөнхий чиглэлээ танилцуулав. Энэ үеэр Монголын мэргэжлийн холимог ундаа найруулагчдын холбооны тэргүүн Э.Ганзориг коктейль ундааны найрлага, хэрэглэгдэхүүн, хэрэглээний соёлыг тайлбарлаж, гэрийн нөхцөлд хийж болох 3 жороор сургалт явуулав.