WorldОнцлох

Канад руу аялахгүй байхыг зөвлөжээ

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс өчигдөр Канад улсыг аялал жуулчлалын хамгийн эрсдэлтэй бүс ангилалд шилжүүлэв. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт жагсдаг тус улсад Омикрон хувилбар тархах тохиолдлын тоо огцом өссөн байна.

Жонс Хопкинс их сургуулийн мэдээлснээр нэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар долоо хоногт 294.437 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь долоо хоногт тохиолдох тахлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Иймд Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс аялагчдыг дөрөвдүгээр түвшний буюу эрсдэл өндөртэй Канад улс руу аялахаас зайлсхийхийг зөвлөж байна.

Т.Гэгээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close