WorldОнцлох

Карибийн тэнгист гарах дөрвөн хөлөг онгоцны аялал цуцлагджээ

Дэлхий даяар тасралтгүй дэгдэж буй Ковидын нөхцөл байдлын улмаас дөрвөн хөлөг онгоцны аяллаа цуцаллаа гэж “Карибийн тэнгисийн аялал” олон улсын компани өнгөрөгч баасан гарагт мэдэгдэв.

Түүнчлэн уг мэдэгдэлд захиалга өгсөн үйлчлүүлэгчдэдээ нөхөн төлбөр, түүний дотор буцаан олголтыг бүрэн олгох болно хэмээн дурдсаны зэрэгцээ бид зочдынхоо удаан хүлээсэн амралтыг цуцалсандаа харамсаж байна гэжээ.

АНУ-ын боомтуудаас гарч буй аялалд оролцох 12 ба түүнээс дээш насны бүх үйлчлүүлэгч Ковид-19-ийн вакцин хийлгэсэн эсэх нотлох баримтыг бүрдүүлэх ба вакцины эцсийн тунг хөлөг онгоц хөдлөхөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө хүргүүлсэн байх ёстой.

Гэхдээ хөдлөх боомтоос хамаарч, журам нь өөр өөр байж болно гэж уг компани вэбсайтаараа дамжуулан мэдэгджээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close