НийгэмFocus

Өндрөөс аврах ажиллагааны үеэр 31 иргэний амь насыг авран хамгааллаа

НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааны нийт 197 удаагийн дуудлагаар ажиллаж, 217 иргэний амь насыг авран хамгааллаа. Үүнээс 30 нь өндрөөс аврах ажиллагааны дуудлага байсан бөгөөд 31 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Тухайлбал, өчигдөр буюу 21-нд СХД-ийн 27 дугаар хороо “Орчлон” хорооллын 42 дугаар байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагаар ажиллаж, балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амь насыг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close