БоловсролFocus

Сургууль, цэцэрлэгийн 3 барилга нийслэлийн өмчид бүртгэгдлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж, нийслэлийн өмчид сургууль, цэцэрлэгийн 3 барилгыг шинээр бүртгэлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд байрлах 150 ортой 284 дүгээр цэцэрлэгийн барилга, 30 дугаар хороонд байрлах 240 ортой 303 дугаар цэцэрлэгийн барилга, 1 дүгээр хороонд байрлах 640 хүүхдийн суудалтай 106 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авсан юм.

Мөн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баланст бүртгэлтэй халаалтын зуухнуудыг төрийн өмчид буюу Өвөрхангай, Дорнод аймгийн Онцгой байдлын газарт шилжүүллээ. Харин Багануур дүүргийн 3, 5 дугаар хороонд байрлах “Багануур-Ус” ОНӨААТҮГ-т бүртгэлтэй Цэвэрлэх байгууламж, ус түгээх байрны барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close