Байгаль орчинFocus

Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн үндэсний чуулган” хуралдана

Өнөөдөр эхэлсэн тус чуулганы хуралдаан дээр БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төлөвлөлтийг танилцууллаа.

Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1.8 сая га талбай бүхий ой доройтолд орсон бөгөөд үүний 1.5 сая га нь байгалийн сэргэн ургах чадвараараа ургаж, 300 мянган га талбайг зориудаар ойжуулах шаардлага тулгарч байгаа аж.

Ойн доройтол Хэнтий, Завхан, Дорнод аймагт хамгийн эрчимтэй явагдаж байгаа бөгөөд Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь монголчуудын төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээний хөдөлгөөн болж өрнөөд байгаа юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд Монгол Улс 600 мянган га газрыг ойжуулах бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 0.38 хувийг эзлэх юм байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close