Уул уурхай

Хараандаа тохирсон хамгаалалтын шилтэй болжээ

“Сити оптик” компани АНУ-д тусгай захиалгаар хийлгэсэн, хараанд тохируулсан хамгаалалтын шилийг саяхан ХАБЭА-н хэлтэст хүлээлгэн өглөө. Манай үйлдвэр 2019 оны 11-р сард ажилтнуудаа хараа зүйн оношилгоонд хамруулж, ажлын байрандаа хамгаалалтын шил зүүх шаардлагатай, харааны өөрчлөлттэй хүмүүсийн судалгаа гаргасан юм.

Үүний дагуу дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компаниудад нэвтрүүлж буй уг хамгаалалтын шилийг захиалан эхний 350 шилийг хүлээн авлаа. Энэхүү “хараатай” хамгаалалтын хагардаггүй шилэн дээр ажилтан бүрийн нэр, бүртгэлийн дугаарыг тэмдэглэн тухайн хүний харааны үзүүлэлтийг суулгаж өгчээ.

Хувийн хамгаалах хэрэгслийн нэг болох хамгаалалтын шил өмнө нь цохилтод тэсвэргүйгээс гадна нүдийг бүрэн хамгаалж чаддаггүй, харааны шилний гадуур зүүхэд тохиромжгүй байжээ. 

Я.Энхтуяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close