Орон нутагFocus

Өсвөрийн шилдэг аврагчид тодорлоо

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ Бор-Өндөр-1” олон нийтийн хэлтэстэй хамтран “Өсвөрийн аврагч 2021” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд аймгийн Шивээговь, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 5 дугаар сургуулийн ахлах бүлэг, Политехникийн коллежийн нийт 42 сурагч 6 багш оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр тэргүүн байрыг “Политехник” коллежийн баг, дэд байрыг ерөнхий боловсролын Лабораторийн 5 дугаар сургуулийн “Дөл” баг, гутгаар байрыг 2 дугаар сургуулийн “Соёмбо” баг эзэллээ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close