Орон нутаг

Ховдчууд чихрийн шижинтэй тэмцэх алхалтын сард нэгдлээ

Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газрууд “Амьдралын хэв маягт алхам алхамаар” уриан дор олон нийтийн алхалтыг 2021 оны 11 сарын 20-нд зохион байгуулж Дэлхийн диабетын сангаас санаачилсан чихрийн шижинтэй тэмцэх алхалтын сард нэгдлээ.

ЭМЯ, Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төв болон Орбис Интернейшнл байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Чихрийн шижин болон чихрийн шижингийн шалтгаант ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн энэ санаачлагад Жаргалант сумын 12 багийн 50 гаруй иргэд оролцлоо.

Оролцогчид төв талбайд дасгал хийж  улмаар Ховд аймгийн өв соёлын хүрээлэн, Аймгийн Музей, шар сүм үзэж сонирхсон бөгөөд Монголын ёс заншил болох сээр цохих, шагайн наадгай, АХА зэрэг тэмцээн уралдаанд оролцлоо. Түүнчлэн алхалтын эцсийн цэгт аймгийн нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн эмч нар чихрийн шижин өвчнөөс сэргийлэх талаар сурталчилгаа хийлээ. “Амьдралын хэв маягт алхам  алхамаар” алхалт, спортын өдөрлөгт  эрүүл мэндээ дэмжин хамгаалж,  нэгдэн оролцож өөрийн эрүүл мэнддээ цаг гаргасан та бүхэндээ баярлалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close