Нийгэм

” Буриад улсад хөрөнгө оруулах боломжууд” бизнес хурал боллоо

Бүгд найрамдах Буриад улсад хөрөнгө оруулах боломжууд” бизнес хурал өнөөдөр /2018.01.18/ Улаанбаатарт болж байна. Тус хуралд Бүгд найрамдах Буриад улсын засгийн газрын дарга Алексей Самбуевиз Цыденов өөрийн таван салбарын сайдын хамт оролцож, хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулах чиглэлээр төслүүд танилцуулж, хамтран ажиллах боломжтой салбаруудын талаар зөвлөлдлөө.

Монголын талаас ОХУ, Буриад улсад худалдаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон цаашид бизнесийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой бизнесменүүдийн төлөөлөл оролцлоо. ОХУ, Монголын худалдаа эрхлэлт 1,2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд ОХУ 60, Монгол 40 гэсэн харилцаатай байна.  Буриад улстай 36 сая ам.долларын худалдаа хийж байна.Тиймээс энэ харьцааг тэнцвэржүүлэх, хамтарч ажиллаж байгаа салбаруудаа өргөтгөх ёстойг талууд онцолж байлаа.

Буриад улстай аялал жуулчлал, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур болон эко бүтээгдэхүүн Монголоос авах сонирхолтой байдаг аж. Тэр дундаа Байгаль нуурыг түшиглэж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна. Буриад улстай авто зам, төмөр зам агаараар холбогдож байгаа учраас аялал жуулчлалын бүсүүдийг өргөжүүлэх хөгжүүлэхэд хоёр улсын бизнес эрхлэгчид хамтрах бүрэн боломжтой гэнэ.

Буриад улсын бизнес эрхлэгчдийн зүгээс Монголд барилгын салбар, цахилгаан техникийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн баталгаажуулалт, гахайн мах боловсруулах, анагаах ухаан, тээврийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж зарим комданиуд төслөө танилцуулсан юм.

Тухайлбал, ОХУ-ын “Восточно-Сибирский” компанийн хувьд махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад хамтрах түнштэй ажиллах сонирхолтой байгаа гэнэ. Тэр дундаа гахайн мах боловсруулах үйлдвэр барьж, борлуулах түнштэй хамтрах танилцуулгаа Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулсан юм. Сүүлийн жилүүдэд ОХУ, Монгол хоёр улсын худалдаа нэмэгдэж байгаа гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close