Орон нутаг

Булган уулын оргилд авирав

Эрдэнэт үйлдвэрийн Засвар угсралтын цехийн захиргаа ажилчдынхаа дархлааг дэмжих, амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор энэ сарын дөрвөнд Булган уулын Хэц Хуш оргилд авиралт зохион байгууллаа.

Далайн түвшнээс 2094 метрийн өндөр уг оргилд тус цехийн уулчдаас гадна Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Тээвэр ложистикийн төвийнхөн аврилт хийв. Энэхүү авиралтад оролцсон багуудын дунд хөгжилтэй буухиа тэмцээн явууллаа. Тэмцээнд Ил уурхайн баг түрүүлж, Тээвэр ложистик, Авто тээврийн цехийн багууд удааллаа. 

Засвар угсралтын цехэд шилдэг тамирчид олон бий. Уулын спортын олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ, Уулын спортын мастер К.Нурбахыт, Явган алхалтын спортын мастер П.Хүдэрбаатар, Хоккейн спортын мастер Э.Энхсүх, Хөл бөмбөгийн спортын мастер Д.Энхтөр болон аймаг сумын цолтой хүчит бөхчүүд олонтой. Тус цехэд сонирхлоороо нэгдсэн спортын олон хэсэг ажилладаг.

Я.Энхтуяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close