Эрүүл мэндFocus
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 41, суурин 41 цэгт 91 багийн 355 эмч, ажилтан ажиллаж, 5,918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүй хийх тул та 09:00-17:00 цагт өөрт ойр байрлах аль ч цэгт очиж вакцин хийлгэх боломжтой.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 54,
- II тунд 178,
- нэмэлт сэргээх тунд 3,866 буюу нийт 4,098 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 23.6 хувь байна. Мөн 2,962 жирэмсэн эх, 12-15 насны 67,672 , 16-17 насны 26.627 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.