Уул уурхайFocus

Архивын ажилтнууд ур чадвараа уралдуулж байна

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчлэгдсэн найруулга 2020 оны 12-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд түүний хэрэгжилтийг хангах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас нэгдсэн төлөвлөгөөний дагуу цуврал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд “Шинэчлэгдсэн хууль журам, стандартын танилцуулга, хувийн хөмрөг” сэдэвт багаар ажиллах уралдаан зохион байгуулж байна. 

Уралдаанд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар болон үйлдвэрийн газрын нийт бичиг хэрэг, архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд 4 багт хуваагдан оролцож, архив албан хэрэг хөтлөлтийн хууль эрх зүйн баримт бичгээ судалж, сургалтын танилцуулга, гарын авлага бэлтгэж, өөрсдийн хийсэн ажилдаа харилцан үнэлгээ өгч, дүгнэж байна.

Шинэчлэгдэн батлагдсан хууль, журам, зааврыг судлах, сурталчлан таниулах, хувийн хөмрөгт эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, сургалтын  материал, гарын авлага бэлтгэн, бичиг хэргийн ажилтнуудаа чадавхжуулж, ур чадвартай бичиг хэргийн ажилтнуудаа тодруулах зорилго бүхий тус  уралдаанд нийт 47 ажилтан хамрагдлаа. 

1-р баг: Монгол Улсын Их Хурлаас 2020 онд шинэчлэн баталсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль” сэдвээр, 
2-р баг: Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 246-р тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” сэдвээр, 
3-р баг: 2021 оны 07-р сарын 02-ны өдөр шинэчлэн батлагдсан “Баримт бичгийн стандарт MNS 5140-1:2021, 5140-2:2021,5140-3:2021 сэдвээр, 
4-р баг: Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам” зэрэг сэдвээр тус тус сургалтын материал бэлдэж, цахим уралдаанд нээлттэй хэлэлцүүлж байна.

Уралдаанд оролцогчид нь хариуцсан сэдвээрээ 20-с ихгүй минутын сургалтын материал сонирхолтой байдлаар бэлтгэсэн байх шаардлагатай бөгөөд бусад багуудынхаа үнэлгээгээр шилдэг сургалтын материал, хувийн хөмрөгийг тодруулах юм.

Э.Мөнх-Уянга

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close