ОнцлохОрон нутаг

Ш.Оргилд хилийн хориг тавьжээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил урт удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болсон тул үндсэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй. Гэвч эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ш.Оргил дээрх шалтгаанаас гадна АТГ-д шалгагдаад багагүй хугацааг өнгөрүүлж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй түүнийг гадаадад зорчихоо сэргийлэн хилийн хориг тавьжээ.

Тэрээр 2016 оноос Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа орон нутгийн уул уурхайд орд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй нягт хамтын ажиллагаатай байсан нь АТГ-аар шалгуулах шалтгаан болсон гэнэ.

Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өг гэдгийг МАН-аас шахсан гэх мэдээлэл ч байна. Юутай ч Сэлэнгэ аймгийн Засаг дарга гэх хүндтэй албан тушаалаас шалгагдахын зэрэгцээ эрүүл мэнддээ анхаарч, асуудал эерэгээр шийдэгдвэл “өөр юм” бодох тохироог хийсэн байна.

Ш.Оргилын бөөрний хавдартай байсан ба хагалгаа хийлгээд удаагүй байхдаа коронавирусын халдвар, тархалтаас үүдэн аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын хувиар удаан хугацаанд ажиллаж эмчилгээний гам алдсан талаар зарим эх сурвалжууд баталж байгаа юм.

Түүнийг өмнө нь буюу 2019 оны 10 дугаар сард АТГ-аас шалгаж, гэр болон ажын өрөөнд нь нэгжлэг хүртэл хийж байв. Тухайн үед түүнийг Монгол орны ховор ургамлын жагсаалтад батсан дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар борлуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан билээ.

Эх сурвалж: Erennews.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close