Хууль эрх зүйОнцлох
Автомашинд мөргүүлсэн цагдаа ГССҮТ-д нуруу нугасны гэмтэлтэй эмчлүүлж байна
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны ням гарагт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж, гэмтээсэн зам тээврийн осол гарлаа.
Замын хөдөлгөөний дүрмийн 8.13 буюу зохицуулагчийн биет зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцогч нар зохицуулагчийн биет зохицуулалтаар хөдөлгөөнд оролцохоор заасан. Мөн цагдаагийн алба хаагчаас гадна замын зорчих хэсэгт цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийж олон хүн ажилладаг тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.
Одоогоор осол гаргасан жолоочийг шалгаж байгаа ба гэмтсэн цагдаагийн алба хаагч нуруу нугасны гэмтэлтэй гэх оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.