Уул уурхайОнцлох

Зэсийн баяжмалын элементийн шинжилгээг шуурхай хийх боломж бүрдлээ

Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт Үлйдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт  ХБНГУ-ын “J&C Бахманн” компанид үйлдвэрлэсэн  TEXAS x-ray рентген шинжилгээний багаж, БНХАУ-д үйлдвэрлэсэн SAHARA дээж авагч автомат төхөөрөмж суурилууллаа. Ингэснээр экспортод ачигдаж буй зэсийн баяжмалын хяналтын дээж авалт болон элементийн шинжилгээг газар дээр нь шуурхай хийх боломж бүрдлээ гэж Чанарын  хяналтын хэлтсийн Техник хяналтын албаны дарга М.Наранбат мэдээллээ. 

Засгийн газраас хэрэг-жүүлж буй Гаалийн шинэчлэлийн хүрээнд энэхүү хяналтын системээс гадна Орхон аймагт Гаалийн салбар лаборатори шинээр барьж ашиглалтад хүлээлгэн өгчээ. Энэ нь экспортын бүтээгдэхүүний агуулга тодорхойлох, гаалийн төв лабораторийн дүгнэлт гарах болон гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацаа багасаж үр дүнг гаалийн хяналтад ашиглах тогтолцоо бүрдэж буйг мэргэжилтэн онцоллоо. 

Үйлдвэрлэгч компанийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, угсрах, тохируулах, суурилуулах ажлыг гүйцэтгэлээ.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close