НийгэмFocusШинэ мэдээ

Даатгуулагч онлайнаар шимтгэлээ төлдөг болсон

Нийгмийн даатгалын ерөнхий газраас долоо хоног болгон иргэдээс түгээмэл ирж байгаа асуултуудын хүрээнд зөвөлгөө, мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаад тус газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн Ж.Батжаргал “нийгмийн даатгалын цахим үйлчилгээний талаарх” мэдээллийг өглөө.

Тэрбээр ” Цахим үйлчилгээ гэдэг нь түргэн шуурхай, хүнд сурталгүй, цаг хэмнэсэн чухал үйлчилгээ байгаа. НДЕГ-аас нийгмийн даатгалын үйлчилгээг шат дараатай цахимжуулж байна. Үүний нэг нь сайн дурын гэрээг цахимжуулсан ажил байгаа. Ингэснээр иргэд сайн дурын гэрээг байгуулахаар цаасан баримтаа аваад нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч болон банканд мөнгөө тушаахаар дугаарлан зогсож цаг зав, хөрөнгө мөнгө зардал их ажил байсан бол одоо шууд ухаалаг төхөөрөмж ашиглаад гэрээсээ гэрээ хийх боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл даатгуулагч өөрийнхөө орлогын хэмжээ болон гэрээнийхээ хугацааг тодорхойлоод банкаар онлайнаар шимтгэлээ төлдөг болсон. Мөн өөрийнхөө төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын гар утасны аппликэйшн хянах боломжтой. 

Зөвхөн гар утас гэхгүй бусад бүх ухаалаг төхөөрөмжүүдийг ашиглаад нийгмийн даатгалын аппликейшнийг ашиглах боломжтой байгаа. Энэ аппликейшнийг ашиглаад нийгмийн даатгалаас үзүүлж байгаа бүх үйлчилгээнүүдийг авах боломжтой болсон. Тухайлбал,

  • Нийгмийн даатгалын дэвтэр дээр байсан бүх мэдээллийг цахимаар авах
  • Өөрийнхөө шимтгэл төлсөн хугацаа, байгууллага,цалингаа харах
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн болон нөхөн даатгалд хамрагдсан бол нөхөх даатгалынхаа мэдээлэл
  • Сүүлийн 1 жилийн хугацаанд авсан тэтгэмжийнхээ мэдээлэл
  • Сайн дурын даатаглын гэрээ байгуулах
  • Нэрийн дансны мэдээллийг авах 
  • Нийгмийн даатгалын байгууллага архивын мэдээллийг авах

Иргэд, даатгуулагчид маань шимтгэлээ төлдөг, сар болгон дэвтэр дээрээ баталгаажуулалт хийж явдаг. Гэтэл энэ процесс нь цахимжихаар яах вэ гэж мэдээлэл их хүсэж байна.” хэмээлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close