Б.Хишигсүрэн: Оюуны хөрөнгө оруулалт хийж буй үйлдвэртээ баярлалаа
Ирээдүйн удирдагчдаа бэлдэж буй Эрдэнэт үйлдвэр#1
Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 2020 онд хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн юм. Үйлдвэрийн хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулсан эдгээр хөтөлбөрүүдийн хоёр нь “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”, “100 анхан шатны удирдагчийн манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” юм. Дээрх хөтөлбөрт хамрагдаж, оролцооны үнэлгээгээр шалгаран “Harvard Manage Mentor” удирдагчийн эрдэм ухаанд үйлдвэрийнхээ тэтгэлэгээр суралцаж буй түлхүүр ажилтнууд сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Хишигсүрэн: Сургаж хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт хийж буй үйлдвэртээ баярлалаа
Би Засвар механикийн заводын Тэргүүлэх эрчим зүйчээр ажилладаг. Манай үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас зохион байгуулж буй “Harvard Manage Mentor” хөтөлбөрт анхан шатны шилдэг удирдагчдын нэг болж, шалгаран оролцож буйдаа туйлын өндөр сэтгэгдэлтэй байна. Монгол улсын топ аж ахуйн нэгжүүдийн шилдэг менежерүүдтэй хамт шинэ үеийн удирдагч, хувь хүний хөгжлийн ур чадварт суралцаж байгаа нь миний хувьд нэн таатай нэр төрийн хэрэг. Энэ сургалтад оролцох боломж олгож, оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрынхандаа маш их баярлаж буйгаа илэрхийлье.
М.Балжинням
Фото: Б.Батт