Орон нутагFocus
Булган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээ
Орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулж, “e-Mongolia” системд нэгдэж эхэллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төрийн 10 байгууллагын 68 үйлчилгээ цахимжсан бол Булган аймгийн төрийн 9 байгууллагын 54 үйлчилгээ “e-Mongolia” системд орлоо.
Хөвсгөл аймаг:
- Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн 18 үйлчилгээ
- Ус сувгийн газрын 9 үйлчилгээ
- Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 5 үйлчилгээ
- Онцгой байдлын газрын 2 үйлчилгээ
- Соёл урлагийн хэлтсийн 6 үйлчилгээ
- Цагдаагийн газрын 1 үйлчилгээ
- Төрийн архивын 7 үйлчилгээ
- Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ
- Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын 10 үйлчилгээ
Булган аймаг:
- Төрийн архивын 5 үйлчилгээ
- Цагдаагийн газрын 1 үйлчилгээ
- Засаг даргын Тамгын газрын 20 үйлчилгээ
- Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ
- Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ
- Онцгой байдлын газрын 2 үйлчилгээ
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 5 үйлчилгээ
- Булган сумын ЗДТГ-ын 2 үйлчилгээ
- Булган Мээж ТӨХК-ийн 9 үйлчилгээ
“e-Mongolia системд өнөөдрийн байдлаар төрийн 55 байгууллагын 560 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн тус системд ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авч, ойролцоогоор 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.