Аялал жуулчлалын хөгжлийн төвийнхөн тарьсан моддоо эргэж, усалгаа хийв
Аялал жуулчлалын хөгжлийн төв, Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб өнгөрсөн хавар Жаргалантын аманд 3000 ширхэг мод тарьсан юм. Тус төвийнхөн, “Jeep club Mongolia” ТББ-ийн хамт олонтой хамтран өнгөрөгч баасан гарагт тарьсан модныхоо ургалтыг үзэж, усалгаа хийлээ. Уг аманд тарьсан модод нь тусгайлсан хашаатай тул мал амьтдын хөлөөс хамгаалагдсан ба талбайн зарим хэсэгтээ усалгааны систем суулгасан тул ургалтын хувьд сайн байна.
Аялал жуулчлалын хөгжлийн төвийнхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ийнхүү нэгдэж, ирэх онд аялал жуулчлалын баазуудад мод тарих ажлаа үргэлжлүүлэхээр тогтлоо.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах, ирээдүй хойч үеийнхний амьдрах орчныг таатай бүрдүүлэх нь иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагуудын нэн тэргүүний үүрэг хэмээн тус төвийнхөн үзэж байгаа юм.