Баянгол дүүрэг, 17, 18 дугаар хороо, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх буюу иргэдийн нэрлэж заншсанаар Модны 2-ын голын 1.06км автозамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 2-ны 06:00 цаг хүртэл хугацаанд замын үлдсэн хэсгийг хаажээ. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.