Эрүүл мэндFocus

Гурав дахь тунд хамруулах ажил үргэлжилж байна

Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа цар тахлаас хамгаалж, тархалт бууруулах зорилгоор энэ сарын 9-өөс 12-ны өдрүүдэд дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунгийн вакцинжуулалтыг зохион байгуулсан. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны шийдвэрээр нэмэлт 3 дахь удаагийн дархлаажуулалтад зориулж, Эрдэнэт үйлдвэрт Файзер вакцины 7000 тун нийлүүлсэн юм.

Эхний ээлжинд нэмэлт 3 дахь тунд хамрагдвал зохих 4800 ажилтнаас 73 хувь буюу 3700 нь хамрагдсан бол үлдсэн ажилтнуудаа энэ сарын 20-ны өдрөөс хамруулж эхэллээ. Ээлжийн амралттай, ковидын тусгаарлалтад байгаа зэрэг шалтгаанаар үлдсэн 1000 гаруй ажилтан болон нэмэлт тунд хамрагдахаар бүртгүүлсэн 300 ажилтан үүнд хамрагдах аж.  

Эхний өдрийн байдлаар, 100 гаруй ажилтан хамрагдсан бөгөөд залуу ажилтнууд дийлэнх нь байна. Нэмэлт 3 дахь тун нь  цар тахлын халдварт өртөх эрсдэлийг бууруулахад үр нөлөөтэй. Түүнчлэн хувиралд орж буй вирусны халдварт өртсөн тохиолдолд хүндрэл, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг “Эрдэнэт” сувиллын Ерөнхий эмч Ж.Ганчимэг онцлов. Тиймээс вакцинжуулалтаас үлдсэн ажилтнууд 3 дахь тундаа идэвхтэй хамрагдаж, “Эрдэнэт” сувиллын цогцолборын байранд өдөр бүр 08:00 цагаас вакцинаа хийлгэхийг уриалж байна.    

М.Балжинням
Фото Б.Баттөгс 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close