Байгаль орчинНийгэмОнцлох

Бид бүгдээрээ “Хариуцлагатай нүүдэлчид”

Хэрвээ түүхээрээ дамжуулж үзэл бодол, уриалгаа бусдад хүргэмээр байвал бидэнтэй холбогдоорой

Бэлчээрийн үндэсний IV форум болон Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үйл ажиллагааны хүрээнд  Монгол орны амин сүнс болсон бэлчээр нутаг, уламжлалт нүүдэлчин аж ахуйнталаар залуусын үзэл бодлыг сонсохоор нийтлэг асуултаар чөлөөт  хэлэлцүүлэг өрнүүлж, богино хэмжээний сурвалжлагуудыг хүргэсэн “Хариуцлагатай Нүүдэлчин” цуврал маань олны анхааралд өртжээ. 

Уг цувралд маань 20-50 насны төрж, өссөн газар болон орчин нь ялгаатай, одоо ч хот, хөдөө болон гаднын улсуудад өөр өөр чиглэлээр ажиллаж амьдарч буй 20 гаруй залуус оролцож өөрийн үзэл бодол болон түүхээ хуваалцаж нийт Монголчуудаа эх орон, байгаль орчин, уламжлал соёлдоо ээлтэй амьдрахыг уриалсан нь онцлогтой. Энэхүү нийтлэлээр оролцогчдын түүхүүдийг багцлан орчин цагийн догь буюу cool нүүдэлчдийн санал бодлыг сийрүүлэн хүргэж байна. 

Та ч бас доорх асуултуудад өөрийн өнцгөөс хариулаад үзээрэй. Хэрвээ түүхээрээ дамжуулж үзэл бодол, уриалгаа бусдад хүргэмээр байвал бидэнтэй холбогдоорой.

 Та хөдөөтэй хэрхэн холбогддог вэ?

Өнөөгийн их хотын залуус хот суурин газар сурч хөдөлмөрлөж, амьдарч байгаа хэдий ч бүгдээрээ өчүүхэн сэжмээр ч болов хөдөөтэй холбогддог нь бид талын нүүдэлчдийн үр удам хэвээрээ гэдгийг сануулах шиг харин ч өвөг дээдсийн хаана ч дасан зохицох нүүдэлч чадвар, холч ухааныг шинжлэх ухаан, техник шүтсэн орчин үеийн хэв маягтай хослуулан төгөлдөржүүлсээр байгаа нь гайхалтай.

Хөдөө өнгөрүүлсэн хамгийн сэтгэлд үлдсэн дурсамж?

Ихэнх залуусын хүүхэд насных хамгийн гэгээн нандин дурсамж нь хөдөө онгон байгальтай салшгүй холбоотой үлджээ. Нээрээ ч манайханд хөдөөтэй холбоогүй хүмүүс ховор байх шүү. Бага байхдаа нэг удаа ч болов хөдөө амьдардаг эмээ өвөө, ах эгчийндээ очсон дурсамжтай. Хөдөө хээр, онгон байгаль бидэнд ямар ч сайн сургуулийн зааж чаддаггүй хүний төрөлхийн зөн, совин мэдрэхүйг хөгжүүлж, сэтгэлийн боловсрол олгодог нь нь үнэхээр гайхалтай. Тийм болохоор л малын захад, байгальд ойр өссөн хүн өрөвч нинжин, бусдад туслах гэсэн чин сэтгэлтэй, бие даасан хэрсүү нэгэн болдог аж. Хөгжилтэй, ухаарал хайрласан дурсамжуудтай ЭНД дарж танилцаарай.

Хөдөөтэй холбоотой санаа зовж буй зүйл, түүнийг шийдэхийн тулд та юу хийж чадах вэ?

Би хотод амьдардаг болохоор надад хамаагүй гээд хөдөө тулгамдаад байгаа асуудлыг орхилгүй харин ч хүн бүр л бараг сэдэв давхцаагүй олон асуудалд санаа зовж, түүнийг шийдвэрлэж болох арга замуудыг дотроо бодож, зарим нь бүр ажил хэрэг болгохоор зорьж байгааг сонсох үнэхээр бахдам байлаа.

 Хог хаягдал, уул уурхай, бэлчээрийн даац, эзэнгүй хөдөө энэ бүхэн улс орны маань тулгамдсан асуудлууд мөн. Гэхдээ зөвхөн төр засгаас бурууг хайж, бусдад нялзаахыг тэд хүссэнгүй. Хүн бүр дор бүрнээ гарц хайж, чадах хэмжээгээрээ асуудлыг шийдвэрлэж, бие биенээ дэмжин хамтарч чадвал Монгол улс нь дэлхийд цор ганц үлдсэн хамгийн эртний, хамгийн өвөрмөц нүүдлийн аж ахуйтай, чинээлэг, хөгжингүй, амар амгалан улс байж болно гэдэгт итгэх урам зориг орлоо.  

Бидэнтэй санал бодлоо солилцсон эдгээр залуусын төлөөлөл “Ногоон алт–Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үйл ажиллагаанд оролцож дуу хоолойгоо өргөн таны үйлдэл хандлага багахан өөрчлөгдөхөд дагаад ямар олон эерэг өөрчлөлтүүд гарч болохыг бэлчээр бүгдэд хамаатайг санууллаа. www.responsiblenomads.mn вэбсайтаар зочлон төслийн хаалтын үйл ажиллагаа болон залуусын үзэл бодлыг сонсох боломжтой.

Хэдий хотод амьдардаг байлаа ч аялал зугаалга, ажил албаар хөдөөг зорихдоо өвс ургамлыг гэмтээж битгий шинээр зам гарган давхиарай. Машины дугуйд талхлагдсан ургамал дахин сэргэхээргүй сүйдэж, газар нь цөлжиж шарилжаар дүүрэн, тэнд идээшилдэг малынх нь бэлчээр хомстож, ургамлын төрөл зүйл нь багасахаар мал өөхөн таргатай болчихдог учир эргээд хотын иргэдийн хүнслэх малын мах нь идэхийн аргагүй өөхтэй, нутаг нь амьсгалахын аргагүй шарилжны үнэртэй болж байгаа дам нөлөө нь бэлчээр бүгдэд хамаатайг улам тодоор мэдрүүлж байна.

Мөн та тэнгэр хангайдаа өргөл барьц өргөмөөр байвал хатсан боов боорцог, архи, сүүгээр хөрс шороог бохирдуулж байхаар олон наст ургамал арвай, согооврын үр өргөж байгаарай гэж уриалж байна. Таны цацсан үр шимт ургамал, зүлэг ногоо болон ургавал тэр жинхэнэ буян болох буй заа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close