Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан логоны загвар шалгаруулна
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан логоны загвар шалгаруулах уралдаанд оролцоорой.
Уралдааны зорилго:
1. 2022 онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтана. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих улс төр, эдийн засаг, соёл урлаг, хүмүүнлэгийн салбар зэрэг олон төсөл, тэмдэглэлт арга хэмжээнд ашиглах логоны загвар шалгаруулах уралдааныг зарлаж байна.
Логоны загвар нь Япон, Монгол Улсын өнөөг хүртэлх 50 жилийн түүхийг эргэн харж, дараагийн 50 жилийн харилцааны бат бөх байдал, суурийг бий болгож, хоёр орны гадаад харилцааны нийтлэг зорилго болох “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхэд чиглэсэн, хоёр орон, хоёр орны ард түмний найрамдалт харилцаа болон олон салбар дахь солилцооны баттай хөгжлийг илэрхийлж, суртчилгаанд ашиглахад тохиромжтой байх зорилго бүхий, Япон Улс болон Монгол Улсын иргэншилтэй хувь хүн, хуулийн этгээд тус уралдаанд оролцох боломжтой юм.
2. Материал хүлээн авах хугацаа:
2021 оны 9 дүгээр сарын 30-ны (пүрэв гараг) өдрийн дотор ирүүлсэн байна.
3. Нөхцөл, шаардлага:
Шалгаруулалтад хувь хүн, хуулийн этгээд зөвхөн 1 бүтээл илгээнэ.
Загварын саналыг цахим хэлбэрээр хүлээн авна. Чингэхдээ логоны хэмжээ 3MB-с бага, ашиглагдах зургийн хэмжээ: 300dpi-с их байх, бүтээлийг .png, .jpg, .jpeg, .pdf -н аль нэгэн форматаар хадгалсан байна.
Япон эсвэл Монгол хэлээр загварын агуулга, зорилгыг тодорхой тайлбарлан бичнэ. Тайлбарыг уралдааны дүнг зарлах үед олон нийтэд мэдээлэх болно.
Загварыг өнгөтөөр (өнгөний тоо, хэлбэрийн хязгаарлалт байхгүй) хийсэн байна.
Дата файлыг хавсралтаар илгээнэ.
Уралдаанд илгээсэн загварын санал, материалыг буцаахгүй.
Шалгаруулалтад илгээх материалыг зөвхөн public.diplomacy-section@ul.mofa.go.jp цахим хаягаар хүлээн авна.
Цахим шуудангийн гарчиг (subject): “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан логоны загвар шалгаруулах уралдаан”
Цахим шууданд дараах мэдээллийг тусгана. Үүнд:
Хувь хүн эсвэл хуулийн этгээдийн нэр:
Утасны дугаар:
Цахим хаяг:
Бусад мэдээлэл
Цахим шууданд хавсаргах материал:
Маягтыг https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/logoapplication20210701mon.html хаягаар орж татаж авна уу.
Лого тэмдгийн дата файл (өнгөт)
Жич: Загварын саналыг хадгалсан форматын хэлбэрийг өөрчлөх тохиолдол гардаг.
Өмнө ашиглагдаж байсан загваруудыг доорх зурагнаас үзнэ үү.
Шалгаруулалт, шагнал:
Уралдаанд илгээсэн бүтээлийг хоёр орны улс төрийн холбогдох хүмүүсээс бүрдэх лого сонгон шалгаруулах хороо дүгнэж, тэргүүн байр, дэд байранд тус бүр 1 бүтээл, тусгай байранд (Шалгаруулалтад оролцох үед 16-аас доош насны өсвөр насны хүүхдийн) 2 бүтээлийг сонгон шалгаруулна. Хэрвээ ирсэн бүтээл дундаас шагнаруулалтанд тэнцэх бүтээл ирээгүй тохиолдолд “Сонгон шаргаруулалтад нийцэх бүтээл байхгүй” гэсэн шийдвэр гаргаж болно.
Уралдааны дүнг хоёр улсын Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яамны цахим хуудсаар олон нийтэд зарлана. Шалгарсан бүтээл тус бүрд өргөмжлөл болон дурсгалын зүйл гардуулна.
Зохиогчийн эрхийн талаар анхаарах зүйлс
Уралдаанд илгээх логоны загварын саналыг гадаад, дотоодод гаргаагүй байх, зохиогчийн эрх болон худалдах эрх нь аливаа гуравдагч этгээдэд хамааралгүй байх.
Олон нийтийн ёс зүй, бусад хууль тогтоомжийг зөрчих, зохиогчийн эрх болон гуравдагч этгээдийн эрхэд халдах зүйлс гарвал сонгон шалгаруулалтад оруулахгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа эдгээр зөрчлүүд илэрсэн нь тохиолдолд хүчингүйд тооцно. Мөн логоны загвар бусдын бүтээлээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол сонгон шалгаруулалтыг цуцална. Үүнээс үүдэн гарсан маргаан, хохирлыг хоёр улсын Гадаад харилцааны яам хариуцах боломжгүйг сайтар анхаарна уу.
Сонгон шалгаруулалтын материалд худал мэдээлэл багтсан тохиолдолд сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа ч түүнийг хүчингүйд тооцох тохиолдол гарна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн логоны загварт зохион байгуулагчийн зүгээс засвар хийх хүсэлт гаргах тохиолдол гарч болно. Оролцогч засварын талаарх саналыг хүлээн аваагүй тохиолдолд хүчингүйд тооцно.
Уралдаанд ирүүлсэн логоны загварт хамаарах эрх болон шалгарсан загварын зохиогчийн эрх хоёр улсын Гадаад харилцааны яамны эзэмшилд шилжинэ. Шалгарсан логоны загварын зохиогчийн ёс суртахууны эрх зохиогчид хамаарахгүй болно.
Шалгарсан логоны загварын эцсийн хувилбарыг хоёр улсын Гадаад харилцааны яам (Элчин сайдын яамд багтах)-аас зөвшөөрөл авсан байгууллагад ашиглуулна. Чингэхдээ хэмжээг өөрчлөх зэрэг бусад өөрчлөлтийг зарчмын хувьд зөвшөөрөхгүй.
Шалгаруулалтад оролцсон хүний мэдээллийг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд мэдээлэхгүй.
Уралдаанд ирүүлсэн материалыг хүлээн авсан тухайгаа оролцогчид цахим шуудангаар мэдэгдэх болно. Харин сонгон шалгаруулалтын явцын талаарх аливаа мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд зөвхөн шалгарсан оролцогчдод мэдэгдэхийг анхаарна уу.
Холбоо барих:
Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн Хятад, Монголын 1-р хэлтэс. Утас: 03-3580-3311 (ex. 3921, 2427)
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Соёл мэдээллийн хэлтэс утас: +976 11 320777 (ex. 124, 125)
Цахим хаяг: public.diplomacy-section@ul.mofa.go.jp1