Хууль эрх зүйFocus

Хилчид байгалийн чулуу хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ

Замын-Үүд-Эрээн чиглэлийн, Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг хилчид илрүүлжээ.

Нарийвчилсан шалгалт хийхэд галт тэрэгний рамын хөндийд нуусан, долоон уут 10.125 кг байгалийн чулууг илрүүлжээ. Тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан хилийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин, түрүүч Г.Энхболд нар дээрх зөрчлийг илрүүлсэн байна.

Үүссэн цагийн байдлын дагуу тус ангийн захирагчийн орлогч, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Ганбатаар ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын алба, төмөр замын байгууллагын ажилчидтай хамтран ажиллажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close