Тамирчдын амжилтОнцлох

Яйзү хотын Засаг дарга Х.Накано Монголын багт хүндэтгэл үзүүлэв

“Токио-2020” зуны паралимпын XVI наадамд оролцсон Монголын үндэсний шигшээ багийн төлөөлөгчдийг Японы Шизүоки мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиомичи, Засаг даргын орлогч Шимояма Коожи нар /2021.09.04/ өөрийн хотдоо хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.

Яйзү хотноо болж буй энэхүү айлчлалд Монголын үндэсний паралимпын хорооны пауэрлифтингийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн 107 кг жингийн аваргын алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ, таеквондогийн дасгалжуулагч Л.Отгонбаатар тэргүүтэй тамирчид тус хотод зочилсон юм.

Arslan.mn

Энэ үеэр Яйзү хотын дарга манай багийг хүлээн авахдаа монгол үндэсний дээл өмссөн нь олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж байв.

“Монголын үндэсний хувцас нь гутал, дээл, хантааз, малгай, бүс нийлж гэмээн нэг цогц үндэсний хувцас болдог” хэмээдэг. Ийнхүү гаднын иргэд хүртэл бидний соёл, ёс заншлыг хүндэтгэн үндэсний хувцсыг ном ёсоор өмссөн байна.

Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close