БоловсролFocus

Сэтгэл зүйчид баталгаат ажлын байртай болж байна

Эрүүл хүн гэдэгт зөвхөн бие махбодын хувьд эрүүл хүн гэж ойлговол өрөөсгөл болно. Эрүүл хүн гэдэг нь дан ганц биеийн бус сэтгэл зүйн хувьд ч мөн эрүүл байхыг хэлнэ.

Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн гэж:

• Хэвийн ажиллаж, амьдарч, суралцдаг

• Нийгэмд зохих байр суурь эзлэн хувь нэмрээ оруулдаг

• Нийгэм болон хүрээлэн байгаа орчинтойгоо дасан

зохицож чаддаг

• Бие даан ажиллаж, хариуцлагатай байж чаддаг

• Сэтгэцийн эмгэг өөрчлөлтгүй хүнийг хэлнэ.

Дэлхийн бүх улс орнуудын нийт суралцагчдын 91 хувь “Ковид-19” цар тахлын нөлөөнд өртсөн бол 3 суралцагч тутмын 2 нь сурлагын хоцрогдолд орсон. Энэ нь зөвхөн сурлагын хоцрогдол бус сэтгэл санааны хямрал давхацсан “Нэгэн үеийн сүйрэл” хэмээн ЮНЕСКО тодорхойлж байна.

Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах нь одоогийн нийгэмд, ялангуяа цар тахалтай энэ нөхцөлд зайлшгүй хэрэгцээтэй байгааг харгалзан 2021-2022 оны хичээлийн жилээс сэтгэл зүйчдийг үе шаттайгаар мэргэшүүлэн ажиллуулах ажлыг эхлүүлээд байна. Одоогоор “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц 30 сургууль, БШУЯ-ны харьяа лаборатори болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах сэтгэл зүйчдийг ажиллуулахаар мэргэшүүлэн сургаж байна.

Сургуулийн орчинд сэтгэл зүйч ажиллуулах энэ төслийг дэмжин ажиллаж байгаа Швейцарийн хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл, “Бадамлин” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, яамны харьяа байгууллагууд, мөн их дээд сургууль, мэргэжлийн төрийн бус байгууллагууд, сэтгэл судлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудын сэтгэл судлаачдадаа талархал илэрхийлье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close