Хорт могой үерийн усаар дамжин нийслэлд орж ирсэн
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын төвийн бүсээр бамбай хоншоорт хорт могой ихээр үзэгдэх боллоо. Хорт могой үерийн усаар дамжин нийслэлд ихээр орж ирэх болсон хэмээн Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлж байна.
Өнөөдөр гэхэд 13:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1-р хорооны бүсэд харьяалагдах орон сууцны тоглоомын талбайгаас бамбай хоншоорт могой олдож оршин суугчид, гадаа тоглож байсан хүүхдүүдийг сандаргажээ.
Мөн хүүхдийн 100-д үзэгдсэнээс гадна өнгөрсөн 7 хоногт голын усанд шумбаж байхдаа могойнд хатгуулсан иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ мэтчилэн хотын суурьшлын бүсэд хортой могой ихээр үзэгдэж байгаа тул анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр гэхэд 13:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1-р хорооны бүсэд харьяалагдах орон сууцны тоглоомын талбайгаас бамбай хоншоорт могой олдож оршин суугчид, гадаа тоглож байсан хүүхдүүдийг сандаргажээ. Мөн хүүхдийн 100-д үзэгдсэнээс гадна өнгөрсөн 7 хоногт голын усанд шумбаж байхдаа могойнд хатгуулсан иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ мэтчилэн хотын суурьшлын бүсэд хортой могой ихээр үзэгдэж байгаа тул анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Бамбай хоншоорт хорт могой ихэвчлэн хад асгатай газар амьдардаг бөгөөд 70 см урттай, хар хүрэн өнгийн зүстэй, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай байдаг.
Хэрэв та нийслэлд хортой могойтой таарвал ажлын цагаар Нийслэлийн байгаль орчны газрын 318003, 323780 утсанд, бусад үед Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсаар мэдээлэл өгнө үү.