НийгэмFocus

“Туул гарден” агаарын рестораны үйл ажиллагааг зогсооно

Мэргэжлийн хяналтын Ерөнхий Газраас олон нийтийн цахим сүлжээнд  тархсан мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалтыг хийжээ. Үүнд:

-Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.19.1 дэх заалтыг;

– Дээрх дүрмийн 8.5.19 дэх заалтын г) хэсэгт Ачаа өргөх кранаар /хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх. …/ хориглоно гэж заасныг зөрчиж байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байна.

Иймд 2021.08.12-ны өдрийн 02-07-139/16 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар тус агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close