Эрүүл мэнд

Эмнэл зүйн сургалт эхэллээ

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Сөүлийн Үндэсний их сургууль, Рафаэл Интернэйшнл байгууллагын “Мэргэжилтнийг тасралтгүй хөгжүүлэх” төслийн хүрээнд Дархан-Уул аймагт анхан шатны тусламж үйлчилгээний эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах эмнэл зүйн сургалт эхэллээ.

Энэ удаад зүрхний цахилгаан бичлэг, Рентген оношлогоо, Лабораторийн сургалтуудыг зохион байгуулж, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн 100 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдах юм. Сургалтын сургагч багшаар АШУҮИС-ийн багш Н.Батэрдэнэ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Э.Ариунгоо зэрэг төслийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгдсэн багш нар ажиллаж байна. Сургалт 2 ээлжээр зохион байгуулагдаж 6-р сарын 16 хүртэл үргэлжлэх юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close