Эдийн засагОнцлох

Швейцарын Холбооны Улсын Эдийн засгийн газар Монголбанктай хамтран ажиллана

Швейцарын Холбооны Улсын Эдийн засгийн газар (SECO) Монголбанктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд тус газраас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг Төв банкуудын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр (BCC)-т Монголбанкны төлөөлөл оролцох боломжийг бий болгоод байна.

Энэхүү хөтөлбөр нь Монголбанкны мөнгөний бодлогын шинжилгээ, макро-эдийн засгийн судалгаа, статистикийн чиглэлийн чадавхыг бэхжүүлж, олон улсын жишигт улам ойртуулахад жинтэй хувь нэмэр оруулах юм.

Швейцарын Холбооны Улсын Эдийн засгийн газрын BCC хөтөлбөр нь 2013 оноос хэрэгжиж байгаа ба хөгжиж буй улс орнуудын Төв банкуудын аналитик болон техник экспертиз хөгжүүлэхэд чиглэдэг юм. Одоогоор Албани, Азербайжан, Босни Герцеговина, Колумб, Морокко, Перу, Тунис, Украин зэрэг улс орнууд хөтөлбөрт амжилттай хамрагдсан байна.

Энэхүү санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Швейцарын Хамтын ажиллагааны газар, Консулын хэлтсийн дарга Стефани Бурри (Ph.D) (SECO-г төлөөлж) гарын үсэг зурлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close