Улс төр

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөхтэй уулзав

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.06.06) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь бүсийн төвийн олон улсын зөвлөх Патрик Дуоныг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн явцын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ болон Засаг даргын хамтын ажиллагааг дэмжин, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулснаар нутгийн удирдлагаас иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон онцлон хэлж байв.

2017-2020 онд хэрэгжих дээрх төсөл нь чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн гурван цогц стратеги буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн болон институцийн харилцан уялдаатай асуудлууд, ИТХ-ыг зохион байгуулалтын хувьд болон хувь төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх замаар дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.

Үүний зэрэгцээ батлагдсан хууль, бодлогын шийдвэрийг иргэд шийдвэр гаргах ажиллагаанд утга учиртай оролцох бодит боломж болгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эдгээр хуулийг иргэдэд сурталчлах, хэрэгжилтийн байдалд нь мониторинг хийхэд ИТХ-ын дэмжлэгийг дайчлахад УИХ-д туслалцаа үзүүлнэ. Ингэснээр хууль тогтоомжийн болон бодлогын тунхаглалын иргэдийн түвшин дэх үр нөлөөг дээшлүүлэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close