ОлимпТамирчдын амжилтОнцлох

С.Батцэцэг өрсөлдөгчөө цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө барилдана

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй 68 кг-ын жингийн барилдаан эхэлсэн.

Энэ жинд манай Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой оноолт тааран барилдаж, барилдаан дуусахаас 19 секундын өмнө С.Батцэцэг далаар нь цэвэр дарж, анхныхаа ялалтыг авлаа.

Манай бөх шөвгийн наймд ДАШТ-ий мөнгөн медальт Канадын Даниэла Лаппож, Европын аварга ОХУ-ын Ханум Велиева нарын ялсантай барилдана.

Өдгөө 31 настай С.Батцэцэгийн хувьд гурав дахь олимпдоо оролцож байгаа юм. Тэрбээр хамгийн анх 2012 оны Лондонгийн олимпод оролцож, хүрэл медаль хүртэж байсан бол 2016 онд 12-р байрт орж байв. Харин түүний өрсөлдөгч Францын Кумба Ларрок энэ жил 23 нас хүрнэ. Залуу тамирчны тухайд энэ оны Европын аваргад түрүүлсэн.

Зургийг Э.Харцага

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close