ОнцлохОрон нутаг

ЁЛ УАЗ клубын залуус үерт боогдсон, амаржих дөхсөн эмэгтэйг эмнэлэгт хүргэжээ

Өмнөговь аймгийн Ёл УАЗ клубийн залуус АОК-н сайн дурын багт нэгдэж өчигдөр 30 гаруй машин үер шавраас гаргаж, хөдөө усанд автсан айлын 80 настай эмээ хүү хоёрыг газар дээр нь очиж авран аймагт авчирсан.

Мөн амаржих дөхсөн жирэмсэн эмэгтэйг үерт хаагдсан гэрээс нь авч эмнэлэгт хүргэж эсэн мэнд амаржуулсан бөгөөд ээж хүү хоёрын биеийн байдал сайн байна.

Энэ мэт олон айл өрхийн аюулгүй байдлын төлөө, хүний амь нас эд хөрөнгийг хамгаалан ажиллаж байгаа Ёл Уаз клубийн хамт олонд Аймгийн Онцгой Комиссын бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close