Гадаад харилцааОнцлох

Франц, Монголын Найрамдлын бүлгийн дарга Филипп Мүйэтэй цахим уулзалт хийв

УИХ-ын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн /2021.07.08/ Францын Сенат дахь Франц, Монголын Найрамдлын бүлгийн дарга Филипп Мүйэтэй цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтад Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр болон албаны бусад хүмүүс оролцов.

Талууд цар тахлын талаар 2 улсын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж ажлын талаар мэдээлэл солилцов. УИХ-ын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн  цар тахал Монгол Усын эрүүл мэндийн салбарын чадамжийг сорьж байна. Монгол Улс цар тахлыг 10 сар дотооддоо алдалгүй барьж чадсан.

Энэ хугацаанд дэлхий дахинд вакцин амжилттай гарсан. Нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарын ажилчдаа, дараа нь ард иргэдээ амжилттай вакцинжуулаад байна. 3,3 сая иргэдийнхээ 54 хувийг 2 тунд бүрэн хамруулаад байгаа талаараа мэдээлэл өгөв. 

Францын Сенат дахь Франц, Монголын Найрамдлын бүлгийн дарга Филипп Мүйэ Францын Сенатын Нийгмийн асуудал хариуцсан байнгын хорооны даргаар ажилладгаа дурдаад Сенатын хурал, хэлэлцүүлэг дээр Монгол Улсыг цар тахлыг харьцангуй сайн даван туулж байгаа сайн жишээгээр дурдаж ярьж байсан гэв.

Үүний дараа Ноён Филипп Мүйэ  Францын Сенат дахь Франц, Монголын Найрамдлын бүлгийнхээ талаар танилцуулж, үйл ажиллагаа, хамтран ажиллах чиглэлийн талаараа ярилцав.

Үүнд олон нийтийн буюу аялал жуулчлал, соёлын  харилцааг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбар төдийгүй бүхий л салбарт судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх үүн дотроо жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд анхааран ажиллахаар талууд санал нэгдэн ярилцав.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн  Монгол-Францын парламентын бүлгийнхээ гишүүд, үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн ирэх долоо хоногт хоёр улсын аль алиных нь Үндэсний их баяр тохиож байна. Ноён Филипп Мүйэд болон найрамдлын бүлгийн гишүүдэд Үндэсний баярын мэндийг дэвшүүлэв.

Ноён Филипп Мүйэ 9-р сард Монгол Улсад айлчлах үеэрээ хамтран ажиллах чиглэлийнхээ хүрээнд илүү  бодит, дэлгэрэнгүй мэдээллийг авч, өөрийн биеэр үзэж харж, судлах боломж бүрдэнэ гэж найдаж байна хэмээв. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн  9-р сард айлчлалыг нь угтан авахаар ажлын хэсэг гарсан, бэлтгэл хангаж байгааг хэлээд уг айлчлалыг  таатай хүлээж буйгаа уламжлав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close