НийгэмFocus

II улирлын НӨАТ-ын баримтаа VII сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

2021 оны хоёрдугаар улиралд хийсэн худалдан авалтын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны 23.59.59 цаг хүртэл бүртгүүлэхийг МТА-аас санууллаа. 

Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Сангийн сайдын тушаалаар 2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон. 

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог билээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close