ОнцлохЭрүүл мэнд

Дэлхийн банкнаас 1 тэрбум төгрөгийн өртөгтэй оношлуурын иж бүрдлийг нийлүүллээ

Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл” 2020 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна.

Энэ сарын эхээр Монгол Улс бодит хугацааны Полимеразын гинжин урвалын шинжилгээний оношлуурын (PCR) иж бүрдэл, нуклейн хүчлийг ялгагч аппаратны оношлуурын иж бүрдэлийн нөөцийн хомсдолд орсон байсан. Энэ сарын 11-ний өдөр Дэлхийн банкны сахүүжилтээр коронавирусийн халдварыг оношлох оношлуурын иж бүрдэл болон нуклейн хүчлийг ялгагч аппаратны оношлуурын иж бүрдлийг шууд худалдан авалтаар богино хугацаанд нийслэлийн есөн дүүргийн эмнэлэг болон 21 аймагт нийлүүллээ.

Төслийн санхүүжилтээр нийт 1,100,250,000 төгрөгийн үнэ бүхий BioRad брэндийн CFX96 DX аппарат, Sansure Biotech брэндийн MA6000 аппаратанд тохирох 45,565 PCR оношлуур, Sansure Biotech брэндийн Natch CS  аппаратанд тохирох 45,504 нуклейн хүчлийг ялгагч аппаратны оношлуурын иж бүрдлийг өгсөн болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close