Хууль эрх зүйFocus

Зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 1 хүн гэмтжээ

2021 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 395 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 7, орон нутагт 1 хүн гэмтсэн байна. Тухайлбал:

Нийслэлд

-2021.06.28-ны өдрийн 20:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг  Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны замд  2 суудлын автомашин мөргөлдөж жолооч, зорчигч 2 хүн гэмтсэн.

-2021.06.28-ны өдрийн 18:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд суудлын автомашин мотоциклтой мөргөлдөж жолооч гэмтсэн.

-2021.06.28-ны өдрийн 07:00 цагийн орчин Сонгинохайрхан дүүрэг Толгойтын замд мотоциклын жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.

Орон нутагт

2021.06.28-ны өдрийн 23:00 цагийн орчим Завхан аймаг Алдархаан сумын нутагт Хайрхан маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч гэмтсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
  • Зорчигч гэмтсэн-1
  • Жолооч гэмтсэн-3

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 65 зөрчил илрүүлсний нийслэлд 35, орон нутагт 30 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч, зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой оролцож, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай,  хамгаалах хэрэгсэл тоноглолыг бүрэн хэрэглэж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close