Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс /2021.06.28/ 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм.
Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм байна.
Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой юм.
Вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм байна. Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд сайн дурын үндсэн дээр эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрлөөр дархлаажуулалтад хамрагдана.
Хүүхдэд вакцин хийх цэгүүдийн байршлыг доорх хувиараас харна уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС