Засгийн газарОнцлох

УОК: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаахгүй

УОК өнөөдөр цахимаар хуралдсан бөгөөд гарсан шийдвэрийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “УОК-ын хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хөл хорио тогтоох асуудлыг Эрүүл мэндийн яамнаас хэлэлцүүлээгүй. Тодорхой хүрээнд хязгаарлалт тогтоох санал гаргасан.

Халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул энэ сарын 25-наас эхлэн бялдаржуулах төв, саун бассейн, фитнессийн үйл ажиллагааг 10 хоног хязгаарлалаа. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээ хүргэлтээр ажиллах хязгаарлалтын үйл ажиллагааг 10 хоногоор сунгалаа.

Түүнчлэн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 176 суманд тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоосон ч хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан орон нутгийг зорих гэж буюу иргэд очих газрынхаа Онцгой комиссоос мэдээлэл, зөвлөмжийг авах шаардлагатайг зөвлөж байна.

Зуны цагт ногоон бүсэд иргэдийг агаар салхинд гарахыг дэмжиж байгаа. Гэр бүлийн хүрээнд аялал зугаалга зохион байгуулахыг зөвшөөрч байна. УОК-ын даргын 41 дүгээр тушаалд аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах журмыг заасан.

Өнгөрсөн тавдугаар сарын 8-аас эхлэн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээсэн. Харамсалтай нь хүний бөөгнөрөл үүсч, халдвар тархах нөхцөл байдал үүссэн тул тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоож байна. Гэхдээ зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хаах талаар яригдаагүй.

Мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг бүтэн сар зөвлөсөн. Цаашид  дүрэм журмын биелүүлэлтийг хангаж халдвар хамгааллын дэглэмээ мөрдвөл үйл ажиллагааг нь нээнэ” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close