Эрүүл мэнд

Түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө

8867bf1df79f92330348fcdeac2262ce5457762eМонгол Улсын 2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн автомашин”-ын парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069 маркийн нийт 151 машиныг өгөх юм. Үүнээс өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүдэд 12 автомашиныг олгож байна.

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Бид нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан.

DSC_4927Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close