Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан зөрчил 73 илэрчээ
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 73 зөрчлийг Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн 24 цагийн хугацаанд илрүүлжээ.
Үүний 48 нь нийслэлд, 25 нь орон нутагт илэрсэн ба учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
2021 оны зургаадугаар сарын 16-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 4 гэмтэж, Орон нутгийн замд 2 хүн гэмтсэн. Тухайлбал:
Нийслэлд
- 2021.06.16-ний өдрийн 08 цагийн орчим Баянзүрх дүүрэгт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
- 2021.06.16-ний өдрийн 04 цагийн орчим Баянгол дүүрэгт суудлын автомашины жолооч нь суудлын автомашинтай мөргөлдөж жолооч, зорчиж явсан 2 зорчигчийн хамт 3 хүн гэмтсэн.
Орон нутагт
- 2021.06.16-ний өдрийн 15:00 цагийн орчимд Баянхонгор аймагт 2 мотоцикл мөргөлдөж зорчиж явсан 1 хүн гэмтсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
- Автомашин унадаг дугуй мөргөсөн-1
- Зорчигч гэмтсэн-2
Орон нутагт:
- Мотоциклтой хүн гэмтсэн-1
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.