Орон нутагFocus

Архангай, Дархан-Уул аймгууд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Архангай аймаг руу зорчих хөдөлгөөнийг хааж, олон нийтийн үйл ажиллагааг хориглолоо. Тус аймгийн Онцгой комиссоос гаргасан уг шийдвэрийг өнөөдрийн 09:00 цагаас мөрдөж эхэлж байна. Харин вакцины бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд болон хүндэтгэн үзэх шалтгаанаар эрүүл мэнд, буяны ажил, хүнс, ачаа тээвэрлэх иргэдэд PCR-ын шинжилгээний сөрөг хариуг үндэслэн зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрч байгаа аж.

Мөн Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сумд руу орох, гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлах бол Орхон аймаг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close