УИХЗасгийн газарОнцлох

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, ЗГ-ын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хүргүүлэв

Төрийн аудитын байгууллага Төрийн аудитын тухай хуулийн 33.5-д  заасны дагуу Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Төсвийн тухай хуулийн 8.10.2-т заасан хугацаанд буюу 6 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д  хүргүүллээ.

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүн 9,463.8 тэрбум, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 13,904.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй болохыг аудитаар баталгаажуулж дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд 2 асуудал толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 5 зөвлөмж, Сангийн сайдад 3 зөвлөмжийг өгсөн байна.

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн 56 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа нийт 6890 санхүүгийн тайланг нэгтгэсэн бөгөөд аудитаар нийт 3,607.7 тэрбум төгрөгийн 5,318 алдаа зөрчил илэрснээс аудитын явцад 2,283.5 тэрбум төгрөгийн 1,095 алдааг залруулж, 17.7 тэрбум төгрөгийн 440 алдаа, зөрчилд төлбөрийн акт тогтоож, алдаа зөрчлийг арилгах давтан гаргахгүй байх 924.1 тэрбум төгрөгийн 1,260 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 382.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах давтан гаргахгүй байх 2,523 зөвлөмжийг хүргүүлээд байна.

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг үндэслэн  Улсын Их Хуралд 3 асуудал толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 5 зөвлөмж, Сангийн сайдад 5 зөвлөмжийг тус тус өгчээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close