Эрүүл мэнд

Гадаадад суугаа иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санал солилцов

DSC_5219

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ)-ын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Мариа Нэнэттэ А.Мотус-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Мариа Нэнэттэ А.Мотус манай байгууллага нь шилжих хөдөлгөөний салбарт олон улсын хэмжээнд тэргүүлэн ажилладаг, аюулгүй байдал, эрх хангагдсан нөхцөлд иргэдийг гадаадад болон дотоодод шилжин суурьшихад нь тусламж дэмжлэг үзүүлэх, үүнд чиглэсэн техник хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг НҮБ-ын төрөлжсөн байгууллага гэдгийг танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож байгаад талархалтай байна. Бид хэнийг ч орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Манай улсын эдийн засаг хүнд, цалин бага байгаа учраас гадаад руу явж ажиллах иргэд нэлээд байдаг.

Зарим нь тухайн улсдаа хууль бусаар оршин сууж, ажилладаг. Эдгээр иргэдийн эрүүл мэнд нэн тулгамдсан асуудлын нэг болсон. Тиймээс тэдэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх тал дээр танай байгууллага дэмжин ажиллана гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд гадаадад амьдран суугаа монголчууд болон Монгол улсад ажиллаж амьдарч байгаа гадны иргэдийн эрүүл мэндэд анхаарах, ялангуяа хууль бусаар амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн түргэвчилсэн судалгааг явуулж, холбогдох яамдуудтай хамтран ажиллах тал дээр санал нэгдсэн юм. Түүнчлэн гаднаас ирж буй ажиллах хүчний эрүүл мэндийг хянах, гадаадад амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах тал дээр хамтран ажиллах боломжтой хэмээв.

ОУШХБ-ын Монгол дахь салбар нь 2011 оны 9 сард нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаандаа 1163 монгол иргэдийг эх орондоо эргэн ирж суурьшихад тусалж, хүн худалдаалах гэмт хэргийн 191 хохирогчийг хамгаалж, уурхайн бүс нутаг дахь шилжин суурьшигчийг эрсдэлээс хамгаалах, гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлт хийх, бэлэн байдлыг хангах, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг удирдах чадавхийг нэмэгдүүлэх, хилийн шалган нэвтрүүлэх албаны чадавхийг нэмэгдүүлэх замаар хүн худалдаалах, хууль бусаар хүнийг хил давуулахын эсрэг тэмцэх чиглэлийн төслүүдийг төр, төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close