Гадаад харилцааБоловсролFocus

“НҮБ-ын хязгааргүй үе түншлэл”-ийн асуудлаар уулзалт боллоо

Залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор 2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр “Хязгааргүй үетүншлэл” хөтөлбөрийг байгуулсан.

Энэхүү хөтөлбөр нь 10-24 насны залуучууд, өсвөр насныханд чанартай боловсрол, сургалт, ур чадвар эзэмшүүлэх, улмаар зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой олон талт хамтын ажиллагаа юм.

uploaded pictureuploaded picture

Уг хөтөлбөрт одоогийн байдлаар 46 улс орон албан ёсоор нэгдээд байгаа бөгөөд Монгол Улс 47 дахь улс болон нэгдэн орлоо. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ болон тэдгээр арга хэмжээнүүдийг хэрхэн хэрэгжүүлэх арга, механизмын талаар санал солилцох уулзалт болов.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон НҮБ, ХНХЯ болон Гадаад харилцааны яамны албаны төлөөлөгчид оролцлоо.Уг уулзалтын дүнд талууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх Удирдах болон Техникийн хороо байгуулах, суурь судалгаа хийх, зураглал гаргахаар тохирлоо.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close